Тусламж

Түгээмэл асуултууд

Хэрэглэгчдийн байнга асуудаг асуултын хариулт.

Ерөнхий

Bidnii Network гэж юу вэ?
Bidnii Network бол Монголын game server хостинг үйлчилгээ. Minecraft, Rust, CS2, Palworld зэрэг 20+ тоглоомын dedicated server-ийг хялбар, хурдан ажиллуулах боломж олгоно.
Ямар тоглоомуудыг дэмждэг вэ?
Minecraft Java/Bedrock, Rust, CS2, Palworld, Valheim, ARK, Terraria, 7 Days to Die, Garry's Mod, Satisfactory, Project Zomboid, Enshrouded, Conan Exiles, TF2, Left 4 Dead 2 зэрэг 20+ тоглоом. Бүх тоглоом харах
Сервер хэр хурдан бэлэн болдог вэ?
QPay эсвэл хэтэвчээр төлбөл төлбөр орсноос хойш 60 секундэд сервер автоматаар үүсч, асна. Банкны шилжүүлгээр төлбөл админ 5–30 минутад баталгаажуулна.

Төлбөр

Хэрхэн төлбөр хийх вэ?
Захиалга хийхдээ QPay-ээр (бүх банкны апп) шууд төлнө. Мөн Dashboard-аас хэтэвчээ QPay-ээр цэнэглэж, Gift Card эсвэл промо код ашиглаж болно.
Gift Card хэрхэн ашиглах вэ?
Захиалга хийхдээ промо код оруулах хэсэгт Gift Card кодоо оруулна. Мөн Dashboard-ын Gift Card хэсгээс шууд идэвхжүүлж болно. Gift Card авах
Буцаан олголт авч болох уу?
Захиалга баталгаажаагүй бол буцаан олголт авч болно. Баталгаажсан бол тусламжийн хүсэлт (ticket) илгээнэ үү. Дэлгэрэнгүйг үйлчилгээний нөхцөл-өөс харна уу.

Сервер

Серверийн файлд хэрхэн хандах вэ?
Dashboard → Panel товч дарж удирдлагын самбар руу орно. Тэндээс файл менежер, консол, тохиргоо бүгдэд хандана.
Mod, plugin суулгаж болох уу?
Тийм. Panel-ийн файл менежерээр mod, plugin-оо байршуулна. Minecraft-д Paper, Forge, Fabric; Rust-д Oxide; CS2-д CounterStrikeSharp гэх мэт.
Backup хэрхэн авах вэ?
Panel-ийн Backups хэсэгт ороод шинэ backup үүсгэнэ. Мөн Dashboard-аас backup товч дарж болно.

Аюулгүй байдал

DDoS хамгаалалт бий юу?
Тийм. Серверүүд дээр firewall болон халдлагын хяналт ажилладаг. Халдлагад өртвөл ticket үүсгээрэй.
Нууц үгээ мартсан бол яах вэ?
Нэвтрэх хуудаснаас «Нууц үг мартсан» дарж имэйл хаягаа оруулна. Нууц үг сэргээх холбоос имэйлээр очно.

Хариулт олдсонгүй юу?

Тусламжийн хүсэлт илгээ — монгол хэлээр 24/7 хариулна.

Ticket үүсгэх